The moment when, 50 years ago, Neil Armstrong planted his foot on the surface of the Moon inspired awe, pride and wonder around the world. This newspaper argued that “man, from this day on, can go wheresoever in the universe his mind wills and his ingenuity contrives…to the planets, sooner rather than later, man is now certain to go.” But no. The Moon landing was an aberration, a goal achieved not as an end in itself but as a means of signalling America’s extraordinary capabilities. That point, once made, required no remaking. Only 571 people have been into orbit; and since 1972 no one has ventured much farther into space than Des Moines is from Chicago.
The next 50 years will look very different. Falling costs, new technologies, Chinese and Indian ambitions, and a new generation of entrepreneurs promise a bold era of space development. It will almost certainly involve tourism for the rich and better communications networks for all; in the long run it might involve mineral exploitation and even mass transportation. Space will become ever more like an extension of Earth—an arena for firms and private individuals, not just governments. But for this promise to be fulfilled the world needs to create a system of laws to govern the heavens—both in peacetime and, should it come to that, in war.
The development of space thus far has been focused on facilitating activity down below—mainly satellite communications for broadcasting and navigation. Now two things are changing. First, geopolitics is stoking a new push to send humans beyond the shallows of low-Earth orbit. China plans to land people on the Moon by 2035. President Donald Trump’s administration wants Americans to be back there by 2024. Falling costs make this showing off more affordable than before. Apollo cost hundreds of billions of dollars (in today’s money). Now tens of billions are the ticket price.
[ … ]
It is a mistake to promote space as a romanticised Wild West, an anarchic frontier where humanity can throw off its fetters and rediscover its destiny. For space to fulfil its promise governance is required. At a time when the world cannot agree on rules for the terrestrial trade of steel bars and soybeans that may seem like a big ask. But without it the potential of all that lies beyond Earth will at best wait another 50 years to be fulfilled. At worst space could add to Earth’s problems. | 50 жилийн өмнө Нэйл Армстронг сарны гадаргуу дээр хөл тавих мөч дэлхий даяар бишрэл, бахархал, гайхшралыг төрүүлсэн. Энэ сонин “хүн өнөөдрөөс хойш ертөнцөд хүссэн бөгөөд төлөвлөсөн газар руу явж чадах боллоо.... гаригууд руу санаснаас эрт явж чадах нь тодорхой боллоо.” гэж мэдэмхийрэв. Гэвч үгүй байлаа. Саран дээр буусан явдал нь бүрэн биелсэн зорилго биш, харин урьд үзэгдээгүй явдал байсан ба Америкийн ер бусын чадварыг харуулсан дохио төдий байлаа. Нэгэнт болж өнгөрсөн тэр үйл явдал дахин биелэх шаардлага гарсангүй. Сансрын тойрог замд ердөө 571 хүн л гарсан. 1972 оноос хойш Чикагогоос Де Мойн хүрэхээс хол замыг сансарт туулахаар азаа хэн ч үзсэнгүй. Дараагийн 50 жил маш өөр харагдах болно. Буурч буй зардал, шинэ технологиуд, Хятад Энэтхэгийн санаархал, бизнес эрхлэгчдийн шинэ үе сансрын хөгжлийн итгэлтэй эрин үеийг амлаж байна. Энэ нь баячуудад аялал жуулчлал, бүх нийтэд холбоо харилцааны илүү сайн сүлжээг авчрах нь ойлгомжтой болов. Алс хэтдээ энэ нь эрдэс баялгийн олборлолт, тэр ч бүү хэл нийтийн тээврийг ч бий болгож магадгүй. Сансар нь дэлхийн өргөтгөл мэт болж зөвхөн засгийн газруудад ч биш компаниуд ба хувь хүмүүсийн талбар болох юм. Гэвч энэ амлалт хэрэгжихийн тулд энхийн болон дайны цагт огторгуйг захирах цогц хуулиудыг дэлхийд бий болгох шаардлагатай юм. Сансрын хөгжил нь доор байгаа үйл ажиллагаа болох нэвтрүүлэг болон газар зүйн хөтчийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөд голцуу хиймэл дагуулын холбоог ашиглан төвлөрч байна. Эдүгээ хоёр зүйл өөрчлөгдөж байна. Нэгдүгээрт, геополитик нь хүмүүсийг дэлхийд ойр доогуур тойрог замаас цааш илгээх шинэ хүчин чармайлтыг өдөөж байна. Хятад улс саран дээр 2035 онд хүмүүсийг буулгахаар төлөвлөж байна. Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Америкчуудыг 2024 он гэхэд саранд дахиж аваачихыг хүсэж байна. Зардал буурч байгаа нь үүнийг урьдынхтай харьцуулбал санхүүгийн хувьд илүү боломжтой болгож байна. Аполлогын өртөг өнөөгийн ханшаар олон зуун тэрбум долларт хүрч байсан бол өдгөө тийзний үнэ нь олон арван тэрбум доллар болжээ. [ … ] Сансрыг хүн төрөлхтөн дөнгөнөөсөө салж, хувь тавилангаа шинээр олох эмх замбараагүй шинэ хязгаар болох уянгын халилтай Зэрлэг Өрнөдтэй адилтгаж сурталчлах нь алдаа юм. Сансар нь амлалтаа хэрэгжүүлэхэд түүнд зориулсан засаглал хэрэгтэй. Ган гулдмай, шар буурцгийн сансрын худалдааг зохицуулах дүрмээ дэлхий тохирч чадахгүй тэр үед энэ нь том асуудал мэт харагдаж магадгүй. Гэвч үүнгүйгээр Дэлхийн чанадаас цааших бүгдийн чадавхи биелэхэд хамгийн сайндаа дахиад 50 жил хүлээх байх. Муугаар бодвол сансар Дэлхийн асуудалд нэрмээс болох байх. |